СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүрэгт дахин шинэ сургууль, цэцэрлэг нэмэгдлээ

2015-01-19

     Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан анхны цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн газар дээр баригдсан анхны 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо. Төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн” группын барьж байгуулсан цэцэрлэгийн 120 хүүхдийн суудалтай, сургуулийн 180 хүүхдийн суудалтай бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 17 дугаар хороонд “Төсөв төсөл” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн улсын тэргүүний 58 дугаар сургуулийн өргөтгөл 640 хүүхдийн суудалтай бага сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

     Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, болон дүүргийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцож, 58 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа.

 2014-2015 оны хичээлийн жилд нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар 17 бага сургууль цэцэрлэг барихаар шийдвэрлэсний хоёр нь ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

     Дээрх хоёр бага сургууль, цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа орон сууцны 7 дугаар хороолол, Дамбадаржаа орчимд баригдсанаараа онцлог юм.

     Ийнхүү дүүргийн маань хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэг нэн шаардлагатай байсан хороодын хүүхэд багачууд хамрагдах боломжтой боллоо. Төслийн хүрээнд баригдсан хамгийн анхны сургууль цэцэрлэгийн цогцолборын туузыг тус өргөөний эзэд болох хүүхдүүд хайчиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%