СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

СҮХБААТАР ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ 2014 ОНЫ АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

2014-12-15

Дүүргийн Улаан Загалмайн нийгэмлэгийн ээлжит чуулганы хуралдааныг  2 дугаар сарын 14-ны өдрийн 17 цаг 10 минутад  дүүргийн хурлын танхимд эхэлж,  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Улаан Загалмайн хорооны тэргүүн Б.Ган-Эрдэнэ нээж үг хэлэв.

Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга дарга Д.Боргио, ИТХ-ын Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга О.Болд, Санхүү төрийн сангийн хэлстийн дарга Ц.Алтансувд, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Р.Энхдэлгэр, улаан загалмайн хорооны дарга Э.Ганбат болон хороодын Засаг дарга нар, Улаан Загалмайн Хорооны арга зүйч А.Амаржаргал нар оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:

I. Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн Хорооны  2013 оны ажлын тайлан

II. Дүүргийн Улаан Загалмайн Хорооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг байгуулах тухай

III. Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн үндэсний чуулганд оролцох төлөөлөгчдийг сонгох тухай

Хороодын Засаг дарга нар нь Улаан Загалмайн анхан шатны хорооны дарга нар бөгөөд хуралдаанаар энэ эрхийг  баталгаажууллаа.

Тус чуулганы үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ “Шинээр сонгогдсон дарга болон удирдах зөвлөл нь Улаан Загалмайн Хорооны ажлыг босгож ирэх, ард иргэддээ хүргэх, Женевийн конвенц, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн эрхзүйн байдлын тухай хууль, Улаан Загалмайн дүрмийн хүрээнд ядарч яваа иргэд амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүсийн амьдралд дэм болж явах асуудал маш чухал байгаа. Хороон дээрээ удирдах зөвлөлөө байгуулж, улаан загалмайн ажлаа зохион байгуулж , хүнд хэцүү амьдралтай хүмүүст тусалж ажиллахыг хүсье” гэж хэллээ.

 Мөн Монголын Улаан Загалмайн Үндэсний чуулган 2013 оны 02 дугаар сарын 24-нд болно. Дүүргээ төлөөлж Улаан Загалмайн Хорооны тэргүүн, дарга, удирдах зөвлөлийн гишүүн С.Пүрэвсүрэн нар оролцохоор сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%