Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Үндэсний Чуулган болж байна
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Үндэсний Чуулган 2-р сарын 25-26 ны хооронд Олон Улсын Найрамдал зусланд болж байна. Уг чуулганд Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн Хороог төлөөлж Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Улаан Загалмайн Хорооны тэргүүн Б.Ган-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Улаан Загалмайн Хорооны удирдах зөвлөлийн гишүүн С.Пүрэвсүрэн нар төлөөлөгчдөөр оролцож байна.