Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн Хорооны чуулга уулзалт
2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Хурлын зааланд боллоо.
Чуулга
уулзалтад дүүргийн Улаан Загалмайн Хорооны тэргүүн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Улаан
Загалмайн Хорооны дарга Э.Ганбат болон дүүргийн хороодоос сонгогдон ирсэн
чуулганы төлөөлөгчид оролцлоо.
Чуулганаар
хийсэн ажлаа тайлагнаж, удирдах зөвлөл, санхүүгийн хороогоо байгууллаа.
Чуулганы төлөөлөгчид Улаан Загалмайн хорооны гишүүний хандив татварын талаар
санал солилцож жил бүр гишүүний татвараа тогтоосон хугацаанд төлж хүмүүнлэгийн
үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахаар зөвшилцөлд хүрлээ.
Мөн
хандив өргөсөн 2 гишүүнийг “МӨНГӨН
ГИШҮҮН”-ээр өргөмжлөж өргөмжлөл гардуулж өгөв.
Чуулганд
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох төлөөлөгчөөр оролцож чуулга
уулзалтаар чухал шийдвэрүүд гарч үр дүнтэй болж байгааг дурьдаад цаашид Улаан
Загалмайн Хорооны үйл ажиллагааг идэвхжүүлж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд
идэвхитэй оролцохыг уриаллаа.