СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2026-09-11

 

Монгол Улсын засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1 дэх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд “Хөндлөнгийн үнэлгээ” хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна.

НЭГ. ҮНДСЭН ЗОРИЛГО.

1.1.        Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгоход оршино.

 ХОЁР. ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ.

2.2.        Оролцогч нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд “Тодорхой салбарт болон орон нутаг, нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас батлан мөрдүүлсэн шийдвэр нь “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.10-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн эсэхэд “Хөндлөнгийн үнэлгээ” хийж, цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг тодорхойлно.

2.3.        Сонгон шалгаруулалтаар шалгарсан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээд нь  Хөндлөнгийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, дүнг Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албанд танилцуулна.

ГУРАВ. ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА.

3.1.        Нээлттэй сонгон шалгаруулалтад мэдээлэл боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, судалгааны дүн, мэдээлэлд тулгуурлан бодлогын үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах зэрэг судалгааны арга зүйн мэдлэгтэй иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага оролцож болно.

3.2.        Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах  шаардлагыг хангасан байна. Үүнд:

-      Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын 4.3-т заасан шаардлагыг хангасан байх;

-       Судалгаа болон үнэлгээний ажилласан туршлагатай байх;

-       Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай байх;

-       Үнэлгээний удирдамжид заасан хугацаа (IX/25-X/15)-нд хийж гүйцэтгэх чадвартай байх;

-       Иргэн бол өмнө хийсэн судалгааны ажлын мэдээлэл, нотломж.

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА, БАЙРШИЛ.

4.1.        Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд:

-       Албан бичиг;

-       Байгууллагын танилцуулга;

-       Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;

-       Хөндлөнгийн үнэлгээ хийж байсан ижил төстэй төслийн туршлага, танилцуулга;

-       Хөндлөнгийн үнэлгээний арга зүй;

-       Хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

-       Иргэн бол мэргэжлийн дипломын хуулбар.

4.2.        Сонгон шалгаруулалтын материал, үнийн саналыг 2026 оны 09 дүгээр сарын 11-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

v  Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Иргэдэд үйлчлэх төр захиргааны төв байр, 3 давхар 302 тоот.

v  Холбоо барих утас: Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Б.Эрдэнхишиг 99906186

v  мэйл хаяг:  B.Erdenekhishig@sbdcouncil.gov.mn

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11241
8694 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%