Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2025 оны 3 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн Цагдаагийн газар болон Замын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны төлөөлөгч С.Цэрэнлхам, гишүүдээр төлөөлөгч Б.Оргилболд, О.Батсүх, Б.Оюу-Эрдэнэ, Л.Ундрах, Б.Бямбасайхан, Э.Билгүүн, Л.Баяндалай, Л.Мөнхтүвшин, Г.Болдмаа, Ч.Санжидрагчаа нар ажиллалаа.








