Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/167 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдүүдэд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан.
Өнөөдөр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдаж ажлын төлөвлөгөө, хуваарьтай танилцлаа.
Ажлын хэсгийн даргаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Батдулам, гишүүдээр дүүргийн Боловсрол, Нийгмийн хөгжил, Онцгой байдал, Татвар, Улсын бүртгэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд ажиллана.