Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2025 оны хоёрдугаар хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр
-"Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын тухай" асуудлыг ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн тухай" асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад" (Төрийн цол, одон, медальд дэмжин уламжлах тухай) асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 4 дүгээр ээлжит хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуралдахаар товлолоо.