Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны 2025 оны 3 дугаар хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
-“Сүхбаатар дэвшил менежмент”-ийн ААТҮГ-ын 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2025 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай асуудлыг Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ-ын дарга С.Ганхуяг
-“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2025 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай асуудлыг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Амгалан нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэв.