Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын 2025 оны А/109 дүгээр захирамжаар "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2023-2025 онд он дамжин хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах ажлын хэсэг, 2025 оны А/110 дугаар захирамжаар “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ болон “Сүхбаатар дэвшил менежмент”-ийн ААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг тус тус байгуулагдсан.
Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэцэцэг, гишүүдээр ИТХ-ын төлөөлөгч Э.Ариунтунгалаг, О.Батсүх, Б.Оргилболд, Г.Билгүүн нар ажиллалаа.
ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн Ажлын хэсгийн төлөөлөгчид дээрх ажлын явцтай танилцах үед гарсан санал, дүгнэлтээ нэгтгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.