СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2023-09-27

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай"
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 09 дүгээр сарын 29-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.
Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлт 84.7 хувьтай хэрэгжиж байна.