Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Энхболдын санаачлагаар "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийн хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуулийн 11дүгээр ангийн сурагчдад "Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт хичээлийг ИТХ-ын Ажлын албанаас Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисстай хамтран зохион байгууллаа.
Хичээлийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, Захиргаа дүн шинжилгээний Албаны дарга Я.Очирсүрэн нар заасан юм.