Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX /ээлжит/ хуралдаан 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч иргэдийн Төлөөлөгчдийн Төсөв, санхүү, эдийн засгийн хороо 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
- "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
-"2024 онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний талаар иргэдээс авсан санал асуулгын тухай"
-"2024 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зураг, төсөв боловсруулах ажлын хэсэг хороодод ажилласан тухай" тайланг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.
Нийслэл, дүүргүүдийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих төсөл арга хэмжээний цаасан болон цахим санал асуулгын нэгдсэн дүнгээр санал өгөх насны иргэдийн эзлэх хувиар Сүхбаатар дүүрэг тэргүүлсэн үзүүлэлттэй байна.