Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийн тухай
-Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээний тухай асуудлуудыг Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо танилцуулж ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.