Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2023 оны 2 дугаар хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 3 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
-"Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны тухай " асуудлыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнэ
-"Дүүргийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Нарантуяа
-"Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 17 дугаар тогтоол “Дүүргийн ахмад настны хөгжил хамгааллын дэд хөтөлбөр”-ийн хагас жилийн хэрэгжилтийн тухай асуудлыг дүүргийн Ахмадын хорооны дарга Б.Мөнхцэцэг нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ үеэр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 6 буудлын Оргил худалдааны төвд ажиллаж байсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь 7-н буудлаас Чингэлтэй рүү өгсөх замд байрлах "СЭЛБЭ ДЭД ТӨВ"-ийн байранд шилжин ажиллаж Улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.