Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2023 оны 1 дүгээр хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танхим болон цахимаар хуралдаж 6 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
-"Хог хаягдлын төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай" асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч, М.Алтангэрэл
-"Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө тухай" асуудлыг ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга Э.Чинзориг
-"Нөхөн сонгуулийн тов зарлах тухай"
-"Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай"
-"Ой тэмдэглэх тухай"
-"Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай" асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2023 оны 02 дугаар сарын 03-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.