СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ, МЭНД, НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2023-01-10

 Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.
     Хуралдаанаар
- Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны "Дэд хөтөлбөр батлах тухай" 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тухай дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа
-Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлыг ИТХ-ын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны дарга С.Эрдэнэцэцэг нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.