СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

2022-12-07

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар /ээлжит/ хуралдаан 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдахаар тов гарсан билээ.
     Үүнтэй холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Тохижилт, дэд бүтцийн хороо, Өргөдөл, гомдлын хороо, Газрын харилцаа, байгаль, экологийн хороод нэгдсэн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танхим болон цахимаар хуралдлаа.
     Хуралдааныг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга төлөөлөгч Б.Эрдэнэбулган удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1. Дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
2. Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай
3. Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
4. Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5. Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцуулж ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 7 дугаар /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо.