Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны 2022 оны 3 дугаар хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Дүүрэгт 2022 оны төсвөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах ажлын хэсгийн мэдээлэл сонсох тухай асуудлыг ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч Ш.Батдорж
-Дүүргийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын зураг, төсөв боловсруулах ажлын хэсгийн мэдээлэл сонсох тухай
-Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны санал асуулгын дүнг сонсох тухай асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Бямбасүрэн нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.