Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны 3 дугаар хуралдаан танхимаар болон цахимаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Нийтийн эзэмшлийн зам талбайн газар ашиглалттай холбогдуулан үүссэн газрын зөрчлийг арилгах журмын хэрэгжилтийн тухай асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга И.Зоригоо
- Сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажил түүний арчлалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тухай асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон
- Сүхбаатар дэвшил, Сүхбаатар менежмент ОНӨААТҮГ, Сүхбаатар тохижилт ХХК-ын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн мэдээлэл сонсох тухай асуудлыг ИТХ-ын ИТХ-ын Тохижилт, дэд бүтцийн хорооны дарга Л.Мөнхтүвшин нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.