СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДҮҮРЭГТ ХИЙГДЭЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2022-11-18

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын 2022 оны А/178 дугаар захирамжаар "Сүхбаатар дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах ажлын хэсэг байгуулагдсан.
     Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын төлөөлөгч Ш.Батдорж, гишүүдээр нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулган, Х.Батжаргал, Л.Мөнхтүвшин, Н.Баттөр, Б.Мөнхдөл нар ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа нэгдсэн эмнэлгийн барилгын явц, дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад шинээр авч машин механизмууд болон 1000 м2 талбайтай засвар үйлчилгээний авто баазийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Бямбасүрэн танилцууллаа.
     Өнөөдрийн байдлаар 220 орны хүчин чадалтай 12000 м2 талбай бүхий 2 блок бүхий дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц 65 хувьтай, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын авто баазын ажлын явц 85 хувьтай явагдаж байна.
ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн Ажлын хэсгийн төлөөлөгчид бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үед гарсан саналаа нэгтгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.