СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-11-18

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2022 оны 4 дүгээр хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
-"Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тухай"
-"Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тухай" асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-"Жэндерийн эрх тэгш байдлыг хангах дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа
-"Сүхбаатар дүүргийн ахмад настны хөгжил хамгааллын дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай" асуудлыг дүүргийн ахмадын хорооны дарга Б.Мөнхцэцэг,
"Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн мэдээлэл сонсох тухай асуудлыг ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга Э.Чинзориг нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.