СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ УРИАТАЙ #АНЗААР АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-11-04

     Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд байгууллага, иргэдийг татан оролцуулж, анхаарлыг хандуулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газартай хамтран Ирээдүйгээ хамгаалъя уриан дор дүүргийн нутаг дэвгэрийн хэмжээнд "АНЗААР" аяныг 2022 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 04-ний хугацаанд амжилттай зохион байгууллаа.
     Тус аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагуудын 4500 гаруй багш, ажилтнуудад сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж, зөвлөмж сэрэмжлүүлэг бүхий 4100 ширхэг тараах материалыг тараан хар тамхитай тэмцэх газрын 116 тусгай дугаарын утас болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан 15 эцэг эх, асран хамгаалагчидтай холбогдон зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.
Мөн Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Монгол Улсын Их сургууль, Сити сургууль, ШУТИС-ийн 700 оюутанд сургалт мэдээллийн ажил зохион байгуулж, 200 оюутнаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх тестийг авахад зөрчид илрээгүй болно.
     Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн сэжигтэн таних, илрүүлэх шаардлагатай тохиолдолд, авах арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан сургалтын үр дүнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэж явсан гэмт хэргийн илрүүлж ажилласан.
     Хар тамхитай тэмцэх газраас аяны арга хэмжээний хүрээнд 11 холбогдогчтой 3 хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаагаас гадна Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ахуйн хэрэглээний газ, будаг шингэлэгч үнэрлэн мансуурдаг 10 хүүхдийг СБД-ийн ГБХЗХХ, Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч нартай холбон зуучилж мэргэжилтнүүдийн хяналтад оруулаад байна.
     Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр оруулж #Анзаар аяны хүрээнд зохион байгуулсан сургалт арга хэмжээнд сурагчдын эцэг эх, багш ажилтнуудыг идэвхтэй хамруулж ажилласан Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Р.Хишигзаяа, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн нийгмийн ажилтан Б.Мөнхзандан, 1-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнаран нарт болон аяны үйл ажиллагааг хамтран амжилттай зохион байгуулсан ЦЕГ-ын ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР-ын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэст дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс талархал гардуулж ажлын өндөр амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%