Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын 2022 оны А/80 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвгэрийн хэмжээнд Гүний худгийн ашиглалт, хамгаалалттай танилцах ажлын хэсэг ИТХ-ын төлөөлөгч Ц.Цогт-Од, Б.Эрдэнэсүх, Л.Мөнхтүвшин, Д.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороонд байрладаг гүний худгийн үйл ажиллагаатай 2022 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд танилцлаа.
Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт Сүхбаатар дэвшил ОНААТҮГ-ийн инженер М.Цэвээн-Очир ажиллаж гүний худгуудын одоогийн нөхцөл байдалтай танилцсан юм.
Гүний худгуудийн хувьд цахилгаан нацос ихээр шатдаг, өдрийн орлого муу, ажиллуулах хүнгүй, ажиллуулж байгаа ус түгээгчид нь цахилгаан, дулааны зардлаа өөрсдөө төлдөг зэрэг хүндрэлтэй байгаа талаар ажлын хэсгийнхэнд уламжилсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн санал дүгнэлтээ нэгтгэн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан болон ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулж холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.