СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДҮҮРГИЙН ЕБС-ЫН СУРГУУЛИУД БОЛОН СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2022-10-17

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны хуралдаанаас дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцах ажлын хэсэг байгуулагдаж 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий боловсролын 3, 16, 25, 116 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, санал сэтгэгдлийг нь сонсож ажиллалаа.
     Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын төлөөлөгч, Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны дарга Э.Билгүүн, гишүүдээр төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Л.Отгонцэцэг, С.Эрдэнэцэцэг, Х.Батжаргал, Д.Амаржаргал нар ажиллаж байна.