Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны хуралдаанаас дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцах ажлын хэсэг байгуулагдаж 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ерөнхий боловсролын 1, 11, 29, 31 дүгээр сургууль болон 17 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, санал сэтгэгдлийг нь сонсож ажиллалаа.
Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын төлөөлөгч, Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны дарга Э.Билгүүн, гишүүдээр төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Л.Отгонцэцэг, С.Эрдэнэцэцэг, Х.Батжаргал, Д.Амаржаргал нар ажиллаж байгаа бөгөөд ИТХ-ын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгүүдээс гаргасан асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт боловсруулан ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан болон ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулж холбогдох байгууллагад нь уламжлах юм.