СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН БОЛЛОО

2022-09-30

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
1. Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай
2. Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3. Дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын тухай
4. Дүүргийн хороодын хэсгийн хуваарь батлах тухай
5. “Сүхбаатар дэвшил”, “Сүхбаатар Дэвшил Менежмент” ОНӨААТҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
6.Бусад асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Мөн ИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгчдөөс
-2022 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай танилцах,
-Дүүргийн нутаг дэвсгэрт байршдаг гүний худгийн ашиглалт хамгаалалтын байдалтай танилцах,
-Хороодын хилийн цэс байршлыг шинэчлэн тогтоох санал боловсруулах,
-Хог тээврийн үйлчилгээний үнэ тарифийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%