СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-09-28

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж 1 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын тухай асуудлыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл танилцуулж ИТХ-ын Тохижилт, дэд бүтцийн хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2022 оны 09 дүгээр сарын 30-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.