Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай
-Дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл танилцуулж ИТХ-ын ТГазрын харилцаа, байгаль, экологийн хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2022 оны 09 дүгээр сарын 30-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.