Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Мэргэжлийн Хяналтын хэлтсээс хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай" асуудлыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Х.Цогоо
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай" асуудлыг Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Зоригоо
-"Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тухай" асуудлыг Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр
-"Сүхбаатар дүүрэгт Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын тухай" ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Бямбасүрэн
-"Дүүргийн хороодын хэсгийн хуваарийн тухай"
-"Сүхбаатар дэвшил, Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг Засаг даргын орлогч М.Алтангэрэл
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай болон бусад асуудлуудыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хурлын үеэр дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс Сүхбаатар дүүрэгт 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа талаар мэдээллээ.