Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны 2022 оны 2 дугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх дүүргийн "Хяналт үнэлгээний баг"-ийн 2021 оны тайлангийн тухай ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга Б.Эрдэнэбулган танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2022 оны 06 дугаар сарын 30-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.