Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр хуралдаанаас дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцах ажлын хэсэг байгуулагдаж 2022 оны 05 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд ерөнхий боловсролын 2, 4, 6, 35, 45, 58, 71, 131 дүгээр сургууль, 51, 54, 130, 149, 150, 166, 186, 217 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа болон шинээр баригдаж байгаа 4 сургууль, 3 цэцэрлэгийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, санал сэтгэгдлийг нь сонсож ажиллалаа.
Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын төлөөлөгч, Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны дарга Э.Билгүүн, гишүүдээр төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Л.Отгонцэцэг, С.Эрдэнэцэцэг, Х.Батжаргал, Д.Амаржаргал, Р.Чогжмаа нар ажилласан бөгөөд ИТХ-ын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны ээлжит хуралдаанаар дээрх сургууль, цэцэрлэгүүд болон барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгж байгууллагуудаас гаргасан асуудлыг хэлэлцэн санал боловсруулж холбогдох байгууллагад нь уламжлах юм.