СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-05-02

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ.
     Хуралдаанаар
- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагааны тухай асуудлыг хэлтсийн дарга Д.Ууганбаяр
-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааны тухай асуудлыг хэлтсийн дарга М.Бямбасүрэн
-Дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сангийн журам”-ын хэрэгжилтийн тухай
-Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудлуудыг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга Б.Эрдэнэбулган нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.