СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ, МЭНД, НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-04-27

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ.
     Хуралдаанаар
- Дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн
-Дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааны тухай асуудлыг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа
-Дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал С.Сайнбаяр
-Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлыг ИТХ-ын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны дарга Э.Билгүүн нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
     Тус хорооноос дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцах ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар боллоо.