Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөдөл, гомдлын хорооны хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ИТХ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 1 дүгээр улирлын шийдвэрлэлтийн мэдээний тухай асуудлыг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-Өргөдөл, гомдлын хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлыг Өргөдөл, гомдлын хорооны дарга Ц.Цогт-Од нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.