Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааны тухай асуудлыг тус хэлтсийн дарга М.Бямбасүрэн
-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн үйл ажиллагааны тухай
-Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны “Журам батлах тухай” 152 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай
- Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны “Журам батлах тухай” 153 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай асуудлуудыг ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон
-ИТХ-ын Тохижилт, дэд бүтцийн хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлыг Тохижилт, дэд бүтцийн хорооны дарга Л.Мөнхтүвшин нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэв.
Мөн ИТХ-ын Тохижилт, дэд бүтцийн хорооны төлөөлөгчид энэ 4 дүгээр сард багтаан дүүргийн хог тээврийн асуудал хариуцсан аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар боллоо.