СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

СҮХБААТАР ДҮҮРЭГТ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫНХАН ЗОЧИЛЛОО

2022-03-31

     Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт Говь-Алтай аймгийн Цээл сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлага, хамт олон зочилж, төрийн үйлчилгээний талаар туршлага судаллаа.
     Энэ үеэр дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц, үйл ажиллагаа”, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нийслэлийн хэмжээнд шинээр санаачлан хэрэгжүүлсэн “Хөдөлгөөнт оффос”, “Хог хаягдлын ухаалаг менежмент” болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн онцлох тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулав.
Мөн дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, хүний нөөц, ёс зүй, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Цээл сумын төрийн албан хаагчдад сургалт хийсэн юм. Туршлага судлах арга хэмжээний хүрээнд дүүргийн Архивын сан хөмрөг, байгальд ээлтэй “Эко жорлон”, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагаатай тус тус танилцана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%