СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-03-31

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ.
     Хуралдаанаар
- Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын хэрэгжилтийн тухай
-Дүүргийн газар зохион байгуулалтын албанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж
- Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 1-20 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн саналын тухай
-Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны дарга Г.Даваацэцэг нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэв.
Мөн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, хүндрэл чирэгдэл учруулахгүйн үүднээс иргэдийг газрын үйлчилгээг цахимаар авах нөхцөл боломжоор хангах зорилгоор “egazar.gov.mn” цахим газрын мэдээллийн сангийн талаарх сургалтыг дүүргийн 1-20 хороонд зохион байгуулах,
     1-20 хороо хариуцсан Газар зохион байгуулагчид нь сард тогтмол 1 удаа хариуцсан хорооныхоо Засаг даргатай хамтран тухайн хорооны иргэдийн газар зохион байгуулалттай холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны хурлаар шийдвэрлэлээ.