СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

5 ХОС ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЛАА

2022-02-18

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Гэрлэх ёслолын ордон, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс хамтран гэрлэлтээ батлуулж буй дүүргийнхээ хосуудад “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” ёслолын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.
      Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Мөнхтүвшин оролцож гэрлэлтээ батлуулан нөхөр, эхнэр болж буй хосуудад гэрлэлтийн баталгаа, ИТХ-ын талархал гардуулан өгч амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
     Гэр бүл болж буй хосууддаа
Ховор эрдэнийн үнэтэй залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдлээрэй
Насан туршид хамтран жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%