Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар /ээлжит/ хуралдаан 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн ажлын хорооны өргөтгөсөн хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цахим болон танхимаар хуралдлаа. Хуралдааныг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн ажлын хорооны дарга Б.Эрдэнэбулган удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1. Сүхбаатар дүүргийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
2. Сүхбаатар дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Т.Мөнхцогт
3. Сүхбаатар дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
4. Сүхбаатар дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
5. Сүхбаатар дүүргийн 2022 оны төсөв батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд сонсгол хийж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 3 дугаар /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо.