СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН АЖЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2021-11-25

     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, байгаль, экологийн Ажлын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
-"Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн тухай" асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа
-"Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлтийн тухай"
-"Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний төсөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс ирүүлсэн саналын тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Т.Мөнхцогт нар танилцуулав.
     Хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ИТХ-ын төлөөлөгчдийн саналд хариу тайлбар ирүүлэхээр боллоо.