СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Улс тунхагласны ойн өдрөөр дүүргийн 5 хос гэрлэлтээ батлууллаа

2021-11-26

      Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны  97 жилийн ойн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Гэрлэх ёслолын ордон, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс хамтран гэрлэлтээ батлуулж буй дүүргийнхээ хосуудад “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

     Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Я.Батзаяа оролцож гэрлэлтээ батлуулан нөхөр, эхнэр болж буй хосуудад гэрлэлтийн баталгаа, ИТХ-ын талархал гардуулан өгч амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

     Мөн энэ үеэр “Гэр бүлийн тухай ойлголт, Гэр бүлийн тогтвортой харилцаа” сэдвээр гэр бүлийн боловсрол дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Гэр бүл болж буй хосууддаа

Ховор эрдэнийн үнэтэй залуу сайхан нас

Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс

Ургийн холбоо батжих болтугай

Удмын өлзий дэлгэрэх болтугай

Нарт хорвоогийн буяныг эдлээрэй

Насан туршид хамтран жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%