СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүн

2021-10-12

     УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2017-2021 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнгийн тухай видео мэдээлэлтэй танилцана уу.
👉 Судалгаанаас харахад дөрвөн жил тутам орон нутгийн сонгуулиар сонгогдож байгаа 8000 гаруй ИТХ-ын төлөөлөгч нарын 60 орчим хувь анх удаа сонгогддог байна. Иймээс төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага байдаг. Төслийн хугацаанд Удирдлагын Академи, “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээтэй хамтран Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд
📍Бүх шатны иргэдийн төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалт
📍Манлайллын сургалт
📍Эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт
📍Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зориулсан сургалт
📍Үндэсний сургагч багш нарын сургалт гээд олон төрлийн сургалтууд зохион байгууллаа. Эдгээр сургалтад давхардсан тоогоор нийт 👉 хорин мянга гаруй төлөөлөгч хамрагдсан байна.
Төлөөлөгчдийг тасралтгүй чадавхжуулах бололцоог бүрдүүлэхийн тулд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана гэсэн заалт оруулсан.
👉ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчийн мэдлэг чадвар дээшилж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бэхжжээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%