Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн хүмүүнлэгийн 82 жилийн ойг тохиолдуулан дэлхий нийтийг цочроож буй коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр “ЗОГСОЛТГҮЙ” ажиллаж байгаа ажилтан, сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчдэдээ Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Энхболд, Улаан загалмайн хороон дарга З.Өсөхбаяр нар талархал илэрхийлж, шагнал гардууллаа.
Цагдаагийн албан хаагч , Онцгой байдлын албан хаагч, Эрүүл мэндийн төвийн ажилтан, Улаан загалмайн сайн дурын идэвхтэн, Ахмад онцгой гишүүн, Залуучуудын улаан загалмайн төлөөлөл болсон нийт 6 хүнийг энэрэл алтан медаль, нигүүлсэнгүй үйлстэн, хүмүүнлэг залуу алтан медалиар тус тус шагналаа.