Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цахимаар хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ковид-19 цар тахалтай холбоотой хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү
-"Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын үйл ажиллагааны тухай" асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Ч.Чинбат
-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах иргэдийг дэмжиж уламжлах тухай" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Шижир нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.