Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар /ээлжит/ хуралдаан 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын ажлын хороо, Хүний эрх, ёс зүйн дэд хороо, Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын ажлын хороо, Төсөв, санхүү, эдийн засгийн ажлын хороо, Тохижилт, дэд бүтцийн ажлын хороо, Өргөдөл, гомдлын ажлын хороо, Газрын харилцаа, байгаль, экологийн ажлын хороод нэгдсэн байдлаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахимаар хуралдлаа. Хуралдааныг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн ажлын хорооны дарга Б.Эрдэнэбулган удирдаж явуулсан бөгөөд хуралдаанаар
1. Дүүргийн 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2. Дүүргийн 2020 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3. Дүүргийн 2021 оны төсөв батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
4. Дүүргийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Т.Мөнхцогт нар танилцуулж ИТХ-ын төлөөлөгчдөд сонсгол хийж нэгдсэн санал дүгнэлтээ гарган ИТХ-ын 2 дугаар /ээлжит/ хуралдаанд танилцуулахаар боллоо.