СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

гхусазсз-ийн хуралдаан боллоо

2020-12-08

     Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн /ГХУСАЗСЗ/ 2020 оны 4 дүгээр хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим хэлбэрээр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
1. "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлангийн тухай" дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал
2. "2020 оны 11 сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын тухай сонсгол"-ыг дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мөнхболд
3."Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил , бэлэн байдал, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдал"-ыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр
4.“Гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хувь хүн, хуулийн этгээдийг урамшуулах журмын төслийн тухай" дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж холбогдох тогтоол шийдвэрийг гаргалаа.
     Мөн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд хуралдааны үеэр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагын удирдлагуудаас Коронавирусийн халдвар тархсан энэ цаг үед хэрхэн ажиллаж байгаа талаар болон шаардлагатай зүйлсийн талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%