СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2020-09-09

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдаан 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн бүтээлч ажил зохион байгуулж, хэрэгжүүлэх тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд
-"Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулж, бүрэлдэхүүн болон ажиллах журам батлах тухай" дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр
-"Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай"
-"Шинээр шашны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухай"
-"Дүүргийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан товлон зарлах тухай"
-"Ажлын хэсэг байгуулах тухай" асуудлуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%