СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Иргэдэд мэдээлэл хүргэх ЛЕД дэлгэцийг ашиглалтад орууллаа

2020-07-08

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэл, дүүргийн иргэдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх, шахмал түлшний зөв хэрэглээний талаар санамж, сэрэмжлүүлэг өгөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гамшиг осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа хийх, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагуудын шийдвэрийг сурталчилах зорилгоор Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 5 буудал, Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хашаанд 20 мкв 2 талт лед дэлгэцийг байршуулж 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажиллуулж эхэллээ.
Лед дэлгэцийг хүлээн авах үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Даваатөмөр, Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мөнхболд гүйцэтгэгч "Си Эс Си Си” ХХК-ийн хамт олон оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%