СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ГХУСАЗСЗ-ийн хуралдаан боллоо

2020-07-07

Сүхбаатар дүүргийн ГХУСАЗСЗ-ийн 2020 оны 3 дугаар хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Цагдаагийн газрын байрны хурлын танхимд хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
1. 2020 оны эхний хагас жилийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын тухай дүүргийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул
2. Гадна сурталчилгааны зөөвөрлөдөггүй дэлгэцийн байршил шинэчлэн тогтоох тухай
3.Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын төсвийн зарцуулалтын талаар, Нөлөөллийн ажил зохион байгуулах талаар гаргасан шийдвэрээ танилцуулах асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал танилцуулж холбогдох тогтоол шийдвэрийг гаргалаа.
Мөн дүүргийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул болон Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мөнхболд нар шинээр ашиглалтад Цагдаагийн газрын байрны үйл ажиллагааг дүүргийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд танилцуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%